Анх 1933 онд АНУ-ын Жоржиа мужид гуравдугаар сарын 28-нд эмч нарын өдрийг тэмдэглэжээ.
Эмч нарын өдөр тохиож байна. Гуравдугаар сар 30-нд дэлхийн зарим орон эмч нарын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай ажээ. Тухайлбал, АНУ, Австрали, Монгол зэрэг улсад эмч нарыг хүндэтгэх, тэдэнд баяр, талархал илэрхийлэх өдөр болгон тэмдэглэж байна.
Эрүүл мэндийн яамнаас 2500 эмчийг хамруулан “Эмч танаараа бахархъя” үйл ажиллагааг зохион байгуулж, салбарын асуудлыг хэлэлцэн, тэдний санал, дүгнэлтийг авч буй юм байна.
Сонирхуулахад, анх 1933 онд АНУ-ын Жоржиа мужид гуравдугаар сарын 28-нд эмч нарын өдрийг тэмдэглэж, тэдэнд болон гэр бүлд нь баяр хүргэн, сэтгэлийн үгтэй ил захидал илгээж байжээ. Мөн дэлхийн хэмжээнд 104 сая гаруй эрүүл мэндийн ажилтан байгаагаас 12,8 сая нь эмч, 29,8 сая сувилагч болон эх баригч, 4,6 сая шүдний эмч байгаа боловч тухайн салбарт мэргэжилтнүүд дутмаг байна гэсэн судалгаа 2019 онд гарч байсан аж.