Бүсгүйчүүдийн бүтээл
Бүсгүйчүүдийн бүтээл

Зохион бүтээгч эмэгтэйчүүдийн хөрөг

Эмэгтэй зохион бүтээгч, инженерүүдийн гайхамшигт бүтээлүүдээс хүргэж байна.

Бидний өдөр тутамдаа ашиглаж, хэрэглэдэг эд зүйлс төдийгүй хүн төрөлхтний хөгжил, нийгмийн дэвшилд хувь нэмэр оруулсан олон гайхамшигт бүтээлийг эмэгтэйчүүд зохион бүтээсэн байдаг. Тэдгээрээс ухаалаг, чадварлаг зохион бүтээгч есөн эмэгтэйн бүтээлийг танилцуулж байна.  

1. Маргарет Найт. Америкийн зохион бүтээгч. 1986 онд хавтгай ёроолтой хүнсний цаасан уутыг үйлдвэрлэх машин зохион бүтээснээрээ алдартай. Түүнээс өмнө ийм уутыг гараар хийдэг байжээ.

1

2. Мелитта Бенц. Германы зохион бүтээгч. 1908 онд кофены филтер /шүүлтүүр/ зохион бүтээснээрээ алдартай.

3

3.Мэри Андерсон. Америкийн зохион бүтээгч. 1903 онд автомашины шил арчигч зохион бүтээж патентаа авсан.  

4

4. Глади Вэст. Америкийн математикч. Тэрбээр дэлхийн хэлбэр дүрсийг математик загварчлалд оруулсан нь GPS /Global Positioning Syste/-ийн суурийг тавьсан юм.

5

5. Алисе Паркер. Африк гаралтай америк зохион бүтээгч. 1919 онд хийн зуухыг зохион бүтээсэн нь орчин цагийн халаалтын системийн үндэс суурийг тавьсан гэж үздэг.

7 

6. Жозефин Кокран. Америкийн зохион бүтээгч. 1886 онд аяга, таваг угаагчийн загварыг гаргаж, механикч Жорж Баттерсын хамт зохион бүтээсэн.

2

7. Мариан Кроак. Америк инженер. Гүүгл-ийн инженерингийн салбарын дэд ерөнхийлөгч бөгөөд 200 гаруй патент эзэмшдэгийн нэг нь VoIP (Voice over Internet Protocol) буюу интернетээр дамжуулан дуудлага хийх боломжийг нээсэн шийдэл юм. Бидний өдөр тутамдаа ашигладаг видео дуудлагууд, зүүм зэрэг юм.

6 

8. Мэри Кеннер. Америкийн зохион бүтээгч. 1982 онд ариун цэврийн цаас тогтоочийг зохион бүтээсэн.

9 

9. Хэди Ламар. Австрали гаралтай америк жүжигчин, зохион бүтээгч. 1941 онд бүтээсэн хамтын бүтээл нь өнөөгийн WiFi, Bluetooth-н эх суурийг тавьсан бөгөөд түүнд “wifi’s mother” буюу “вайфай-н ээж” алдрыг авчирчээ.

8