Монголын шигшээ баг Шри Ланкыг хожлоо
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Asia Cup” тэмцээн Сингапур улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын шигшээ баг үндсэн шатанд шалгарсан тул эхний тоглолтоо өнөөдөр Улаанбаатарын цагаар 14:40-д Шри Ланкын багтай хийлээ. Улмаар тоглолт 15-13 гэсэн онооны харьцаатайгаар өндөрлөж манай улсын шигшээ баг хэсгийн шатны эхний ялалтаа байгууллаа. Шигшээ багын дасгалжуулагчаар Г.Цэнгүүнбаяр болон Стив Сер ажиллаж байна.