Дорнод, Хөвсгөлд ой хээрийн түймэр гарчээ
Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд ой хээрийн түймрийн хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Матад, Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд ой хээрийн түймэр гарчээ. Урьдчилсан байдлаар тооцоолоход түймрийн улмаас Дорнод аймгийн Матад суманд нийтдээ 3600 га талбай шатжээ.
Харин он гарснаас хойш улсын хэмжээнд объектын гал түймрийн 943 дуудлага бүртгэгджээ. Цас ханзарч, дулаан орж буй энэ үед гэр хорооллын айлууд хашаандаа орчныхоо хог хаягдлыг шатааж байхдаа гал алддаг тул сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн ирэх долоо хоногоос сурагчдын улирлын амралт эхлэх тул бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, ахуйн болон цахилгааны аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг зөвлөж байна.