Сумын багш нарын цалин 2,3 сая төгрөг болно
Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас орон нутагт ажиллаж байгаа төрийн алба хаагчдын цалин ирэх сарын 1-нээс хэрхэн нэмэгдэх тооцооллыг гаргасан байна. Тодруулбал эмч, багш нарын үндсэн цалин 10 хувь нэмэгдэж, 1,4 сая төгрөг болжээ. Харин орон нутагт ажиллаж буй эмч, багш нарын цалин 20-40 хувиар нэмэгдэх бөгөөд аймагт 2,1 сая төгрөг, сумдад 2,3 сая төгрөг болж нэмэгдэх аж. Мөн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажиллаж буй төрийн захиргааны албан хаагч, багш, эмч, цагдаа онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер ахлагчид таван жилд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн урамшууллыг олгох юм байна.
Эх сурвалж:Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам