Гэрэл зургийн эх сурвалж: DOCETEK.com
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд зургаан дүүргийн нийт 17 байршилд 19,5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Тус ажил ирэх сарын 10-наас эхэлнэ. Төлөвлөгөөнд “Зүүн 4” замаас “Нарантуул худалдааны төв”-ийн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил багтжээ. 1984 онд баригдсан тус замыг 2006 оноос хойш шинэчлээгүй аж. Мөн “Ботаник”-ын уулзвараас “Улиастайн гүүр” хүртэлх авто замд засвар, шинэчлэлтийн ажлыг хийх юм байна.
Засвар, шинэчлэлтийн ажлаар авто замын хучилтын хийцийг хүчитгэх, авто зам дээрх инженерийн шугам сүлжээний худгуудыг зохих хэмжээнд тааруулна. Мөн шаардлагатай тохиолдолд явган зам болон хашлагыг засаж тэмдэг тэмдэглэгээг сэргээнэ гэж албаны хүн мэдээлэв.