Зургийн эх сурвалж-TG Sport
Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотод ирэх сарын 3-7-ны өдрүүдэд болно. “Хасын Хүлгүүд” болон “Бишрэлт Металл” баг Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.
Тус тэмцээнд сагсчин Т.Санчир “Хасын хүлгүүд” багт тоглохоор болжээ. Учир нь “Налайх бизон” болон “Хасын хүлүүд” баг харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнийг тоглуулахаар болсон байна.Тэрбээр “Налайх бизон” багтай гурван жилийн гэрээтэй бөгөөд лигийн урьдчилсан шатын тоглолт дууссаны дараа эргэн багтаа тоглох юм.