Нутгийн зүүн хэсгээр салхитай
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орох бөгөөд ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.