03 сарын 28, 2024
16 цагт гамшгийн дуут дохио дуугарна
16 цагт гамшгийн дуут дохио дуугарна

Гэрэл зургийн эх суралж: belenbai.mn

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулна.

Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан байдаг.

Энэ тогтоолыг баталснаас хойш орон даяар найман удаагийн дадлага сургуулилалт зохион байгуулсан. Иймд яам агентлагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхэн  гамшгийн аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж дадлага сургуульдаа идэвхтэй хамрагдана уу.