Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтжээ.
Уг хуулийн төсөлд Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Ингэснээр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж нөхцөл хуульчлагдана гэж төсөл санаачлагчид үзэж буй аж.