03 сарын 27, 2024
Эмийн жор, эмчлүүлэгчийн картыг цахимд шилжүүлнэ
Эмийн жор, эмчлүүлэгчийн картыг цахимд шилжүүлнэ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэнэ.

Тэд өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж, давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээг бүртгэж,

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа аж. Энэ тухай өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.  

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байгааг хэлсэн байна.

Эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Тэд өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж, давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээг бүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байгаа тооцоо судалгаа гаргажээ.