Ачаа тээврийг дөрөвдүгээр сарын 1-ээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулна.
Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр 24 цагаар ажиллах нөхцөл боломж бүрдсэн.
Тэгвэл Замын-Үүд – Эрээнийн авто замын боомтын ачаа тээврийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 24 цагийн горимоор ажиллуулж эхлэхээр болжээ. Уг ажлын бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар холбогдох албан тушаалтанд даалгасан байна.
Тус боомтын ачаа тээврийг дөрөвдүгээр сарын 1-ээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулахаар зохицуулжээ.