03 сарын 27, 2024
Гепатитын вирусийн халдварыг эмчлэхэд 9,7 тэрбумыг зарцуулна
Гепатитын вирусийн халдварыг эмчлэхэд 9,7 тэрбумыг зарцуулна

В вирустэй хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж ДЭМБ үздэг байна.

манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарчээ.

Монгол Улсад гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн бий. Энэ төрлийн вирусийн халдварын тархалт өндөр бөгөөд халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор олон улсын хэмжээнд дээгүүр бичигдэж байна.

Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитын D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулахад түлхүү анхаарчээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн  9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.

Гепатитын D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг байна. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарчээ.