Уг хязгаарлалт маргааш өглөөний 07:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас зүүн гурван аймгийн нутгаар цаг агаарын аюултай болох тул иргэд, малчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан.
Хэнтий аймагт цас орж, цасан шуурга шуурч эхэлсэн тул аймаг, сумд хооронд авто тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Уг хязгаарлалт маргааш өглөөний 07:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Харин одоогоор Өндөрхаан-Улаанбаатар, Өндөрхаан-Бэрх чиглэлийн авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж.