Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.
Хэнтийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүснэ.
Мөн зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Монгол орны ихэнх нутгийн хамарч буй энэхүү цаг агаарын тогтворгүй байдал нь маргаашдаа манай улсын нутгаас гарах бөгөөд 28, 29-ний өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар хүйтэн салхитай байх боловч 30-наас эргээд дулаарна гэж мэргэжилтэн онцлов.