Нобелийн утга зохиолын шагналт зохиолч, жүжгийн зохиолч Жон Фоссе
Дэлхийн театрын өдөр. 1961 онд Олон улсын театрын институтээс санаачилж, 1962 оны энэ өдрөөс Дэлхийн театрын өдрийг тэмдэглэж эхэлжээ.
Театрын болон соёлын ач холбогдлыг сурталчлах зорилготой энэ өдөр олон улс даяар театрууд янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэдгээрээс хамгийн чухал нь Олон улсын театрын институтээс нэгэн алдартныг урьж, театр ба энх тайваны соёл уриан дор үгийг нь хүргэдэг “Театрын өдрийн мэндчилгээ буюу захиа” юм.
Монгол Улсын театр, уран бүтээлчид эл өдрийг 30 гаруй жилийн турш тэмдэглэж буй юм.
Гэрэл зургийн эх сурвалж: world-theatre-day.org