Нэг жилд долоон мянган тонн аккумулятор дахин боловсруулах хүчин чадалтай.
Монгол Улсад анх удаа аккумулятор дахин боловсруулах үйлдвэр баригдаж болж, өчигдөр нээлтээ хийв. Налайх дүүрэгт байрлах энэхүү үйлдвэр нь авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерей буюу аккумуляторыг багасгах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах зэргээр хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах юм.
Орчин үеийн шаардлагад нийцсэн, бүрэн автомат үйлдвэр нь жилд долоон мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал аккумуляторыг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувьд хүртэл хоргүйжүүлэн цэвэршүүлэх хүчин чадалтай аж. Үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулан ашиглалтад оруулжээ.
Манай улсын жилд 160 гаруй мянган аккумулятор ашиглалтаас гарч хаягддаг ч түүний 19 орчим хувийг л стандартын бус аргаар боловсруулан экспортод гаргадаг. Үлдсэн хэсэг нь шууд хог дээр хаягддаг гэсэн судалгаа байдаг ажээ.