“Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай хэлэлцэнэ.
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 28 асуудал хэлэлцэхээр товложээ.
Хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, “Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаа, элэгний Д вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүн зэрэг асуудлыг хэлэлцэх аж.