2024 оны 04–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ
Ирэх 4-р сард баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
2024 оны 04–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орно. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1–3ºС–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхээр дунджаас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгийн 2024 оны 04–р сарын агаарын температур, хур тунадасны явц
Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нутгийн баруун хэсгээр харьцангуй бага, харин нутгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, төв болон говийн ихэнх нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй байх төлөв ажиглагдаж байгаа тул богино хугацааны нарийвчилсан мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.