“Супер брайн” шоунд Ө.Сэнгэсамдан хятадын тамирчныг ялав
“Супер брайн” шоунд Ө.Сэнгэсамдан хятадын тамирчныг ялав

Гэрэл зургийн эх сурвалж: Монголын оюун ухааны академи фэйсбүүк хуудас

Эл шоу нэвтрүүлэгт өмнө нь Монголын оюун ухааны академийн тамирчин, Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож мөн ялалт байгуулж байсан билээ.  

Монголын оюун ухааны академийн ахлах багш, олон улсын их мастер Ө.Сэнгэсамдан Хятадын хамгийн олон үзэгчтэй “Супер брайн” шоу нэвтрүүлэгт оролцож ялалт байгууллаа. Нэвтрүүлэг өчигдөр олон нийтэд цацагдсан юм. 

Хүний тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой энэхүү шоунд оролцсон тэрбээр хүчтэй өрсөлдөгч Гуо Фейроныг ялав. Тус тамирчин нь  “Супер брайн” шоуны 11, бүх Хятадын гурван удаагийн аварга Жанг Шинрон, 2023 оны дэлхийн аварга Хуан Жин Яао нарыг ялж байсан маш хүчирхэг, чадварлаг өрсөлдөгч байжээ. 

Эл шоу нэвтрүүлэгт өмнө нь Монголын оюун ухааны академийн тамирчин, Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож мөн ялалт байгуулж байсан билээ.  

sengesamdan Монгол Улсын оролцогч Ө.Сэнгэсамдан хятадын хамгийн олон үзэгчтэй “Супер брайн” шоу нэвтрүүлэгт ялсны дараа