ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн бага ангийн заах арга зүйн нэгдэл 2023 онд гүйцэтгэлийн үнэлгээгээр тэргүүлжээ.
Говь-Алтай аймгийн 31 багш гүйцэтгэлийн үнэлгээгээрээ улсад тэргүүлж тус бүр таван сая төгрөгийн урамшуулал хүртжээ.
Тодруулбал, Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит Улсын тэргүүний ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн бага ангийн заах арга зүйн нэгдэл 2023 онд гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад тэргүүлжээ. Тус нэгдлийн 31 багшид тус бүр таван сая төгрөгийн урамшуулал гардуулж өгсөн байна.
Тухайн аймагт 2021 оноос боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж багш нарын ур чадвар, хөдөлмөр бүтээмжийг бодитоор үнэлэн тодорхой амжилт гаргасан багшид мөнгөн урамшуулал олгож эхэлсэн ажээ.