Суралцагч хоёроос 10 хүртэл хичээлийг сонгож Элсэлтийн шалгалт өгөх эрхтэй.
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 19-нд эхэлсэн. Шалгуулагчид ирэх дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст хандаж бүртгүүлэх боломжтой.
Суралцагч хамгийн багадаа хоёр, хамгийн ихдээ 10 хичээлийг сонгож Элсэлтийн шалгалт өгөх эрхтэй. Энэ хичээлийн жилд 35485 суралцагч ЕБС-ийн 12 дугаар анги төгсөнө. Тэдний тодорхой хувь нь элсэлтийн шалгалтад хамрагддаггүй бөгөөд өмнөх жилийн шалгуулагчдын тоог нэмж үзвэл 40 мянга орчим суралцагч Элсэлтийн шалгалт өгнө гэж БҮТ-ийн мэргэжилтнүүд тооцоолоод байгаа юм.
Мөн элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын заавал өгдөг Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 15-нд дууссан. Шалгалтыг дөрөвдүгээр сарын 6-ны өдөр орон даяар явуулахаар төлөвлөжээ.