Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 хэм, өдөртөө +10...+15 хэм дулаан байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.
Хур тунадас:
Гуравдугаар сарын 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас, говийн бүс нутгийн баруун хэсгээр хур тунадас,
26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.
Салхи:
24, 25-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур:
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 хэм, өдөртөө -7...-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 хэм, өдөртөө -1...-6 хэм хүйтэн,
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 хэм, өдөртөө +10...+15 хэм дулаан,
Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 хэм хүйтэн, өдөртөө +4...+9 хэм дулаан,
Бусад нутгаар шөнөдөө -8...-13 хэм хүйтэн, өдөртөө -1...+4 хэм дулаан байна.