Энэ сарын 24-ний өдөр буюу өчигдрийн 13:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 17 нам, эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлсэн байна.
Тодруулбал:
- Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
- Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
- Зүй ёс нам
- Монгол Шинэчлэлт нам
- Эх орон нам
- Ард түмний хүч нам
- ХҮН нам
- Монголын либериал ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Эх орончдын нэгдсэн нам
- Үнэн ба зөв нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Социал демократ нам
- Ардчилсан нам
- Үндэсний эвсэл
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/ мөрийн хөтөлбөрөө явуулжээ.
Үндэсний аудитын газар 2024.03.24-ний ням гарагийн 00:00 цаг хүртэл нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан. Албан ёсны дүн мэдээг тун удахгүй эцсийн байдлаар хүргэх болно.