Өнөөдөр өглөөнөөс Москва болон бусад хотод сурталчилгааны самбарт эмгэнэл нийтэлж эхэлжээ.
ОХУ-ын нийслэл Москвагийн ойролцоох томоохон концертын газар Crocus City Hall-д болсон халдлагын тухай мэдээллийг BBC агентлаг шууд дамжуулж байна. Тэдний хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус халдлагад амиа алдсан хүний тоо 60 гаруй болж нэмэгджээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ОХУ-д сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ хэмжээний хадлага болж байгаагүй аж. Хэргийн газарт мөрдөн байцаагчид шөнөжин ажиллаж, зэвсэгт этгээдүүдийн орхисон зэвсэг, сум зэрэг нотлох баримт цуглуулсан байна. Халдлага үйлдэгсдийн тухайд Оросын албаны хүмүүс маш бага мэдээлэл өгсөн бөгөөд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэж мэдэгджээ.
Харин өглөөнөөс эхлэн Москва болон бусад газар, хотод сурталчилгааны самбарт асаж буй лааны дүрс болон "Скорбим" - Бид гашуудаж байна" гэсэн бичгийг гаргаж, халдлагын улмаас амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж байна.
Эх сурвалж: BBC