03 сарын 23, 2024
Кэйт Миддлтон: Итгэл найдвараа бүү алдаарай, та ганцаараа биш
Кэйт Миддлтон: Итгэл найдвараа бүү алдаарай, та ганцаараа биш

Кейт Миддлтон хорт хавдрын эсрэг химийн эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдэв.

Хунтайжийн гэр бүл зул сарын баяраас хойш хамтдаа ямар нэгэн арга хэмжээнд оролцоогүй нь олон нийтийн дунд янз бүрийн таамаглал, цуу ярианы сэдэв болж шар хэвлэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдэж байсан юм.

Их Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильямийн гэргий, Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдартай гэж оношлогдон, химийн эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа өчигдөр олон нийтэд мэдэгдэв.

Тэрбээр “Нэгдүгээр сард би Лондонд хэвлийн хөндийн мэс засалд орсон. Тухайн үед хорт хавдаргүй гэсэн дүгнэлт гарч, мэс засал амжилттай болсон ч шинжилгээгээр хорт хавдар илэрсэн. Бид маш цочирдсон, хамгийн хэцүү нь гурван хүүхдэдээ юу болоод байгааг ойлгуулж хэлэх байлаа. Эмч нарынхаа зөвлөснөөр одоо химийн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээгээ дуусгах хүртэл манай гэр бүлд цаг хугацаа, хувийн орон зай хэрэгтэй байгаа гэдгийг та бүхэн ойлгоно гэж найдаж” байна гэж видео мэдэгдэлдээ хэлсэн байна.

Мөн тэрбээр өөртэй хамт байж ойлгож, халамжилж байгаа нөхөртөө болон түргэн эдгэрэхийг хүсэн урам зориг хайрлаж, өөрийнх нь төлөө залбирч байгаа британийн ард иргэдэд талархал илэрхийлэв.

Тэрбээр мэдэгдлийн төгсгөлдөө “Бүрэн эдгэрэхийн төлөө анхаарлаа төвлөрүүлж байгаа. Энэ үед хорт хавдар туссан, энэ өвчнийг мэдэрсэн хүмүүсийн тухай бодож байна гээд итгэл найдвараа бүү алдаарай, та ганцаараа биш гэж хэлсэн юм.

Кэйт Миддлтон өнгөрөгч нэгдүгээр сард мэс засалд орсноос хойш олон нийтийн өмнө гарахгүй байсан, хоёрдугаар сарын 27-нд Кенсингтоны ордонд болсон дурсгалын ёслолд хунтайж Уильям гэнэтийн шалтгаанаар оролцоогүй зэрэг нь гүнжийн нөхцөл байдалтай холбоотой байсан гэдгийг уг мэдэгдэл нотлов.

Хунтайжийн гэр бүл зул сарын баяраас хойш хамтдаа ямар нэгэн арга хэмжээнд оролцоогүй нь олон нийтийн дунд янз бүрийн таамаглал, цуу ярианы сэдэв болж шар хэвлэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдэж байсан юм.

Эх сурвалж: BBC