03 сарын 23, 2024
Утаа мэдрэгч суурилуулж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү
Утаа мэдрэгч суурилуулж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү

Иймд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд утаа мэдрэгч суурилуулах, хэвийн ажиллаж буй эсэхийг нь тогтмол шалгах,

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт 10 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн дуудлага мэдээлэл өнгөрөгч шөнийн 03:17 цагт тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүргэгдсэн  байна.

Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Иймд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд утаа мэдрэгч суурилуулах, хэвийн ажиллаж буй эсэхийг нь тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах, хаалтыг бүрэн хаахгүй байх, унтахын өмнө галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж байгаа эсэхийг шалгаж хэвшихийг иргэдэд онцгойлон сэрэмжлүүлж байна.