Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 хэм хүйтэн.
Цаг уур, орчны шинжилгээний газраас маргааш /03.23/ Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Мөн ихэнх нутгаар хүйтрэх тул цаг агаарын таагүй нөхцөлд ард иргэд, малчид, тээвэрчдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Хур тунадас:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:
Говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө
Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -20...-25 хэм,
Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 хэм хүйтэн,
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 хэм, бусад нутгаар -7...-12 хэм хүйтэн,
Өдөртөө
Увс нуур болон Дархадын хотгор хотгороор -6...-11 хэм, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -2...-7 хэм хүйтэн,
Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +5...+10 хэм,
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 хэм, бусад нутгаар -2...+3 хэм дулаан байна.