Цацраг идэвхт бодисын нөлөөг судлах зорилгоор бөмбөлөг хөөргөлөө
Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдрөөр хоёр бөмбөлгийг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны талбайгаас хөөргөлөө.
Марсын аналог хоол хүнсний хөгжүүлэлтийг сайжруулах зорилгоор уг бөмбөлөгт гүн хөлдөөж хатаасан хүнсний бүтээгдэхүүний дээжийг хөөргөсөн байна. Энэ нь нян судлалын болон хоол хүнсэнд үзүүлэх цацраг идэвхт бодисын нөлөөг судлах зорилготой аж.
Бөмбөлөг хөөргөх үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Япон улсын элчин сайд Игавахара Масару тэргүүтэй хүмүүс оролцжээ.