134 оролцогчийг оролцуулан Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин Н.Батбаярын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул цагаатгажээ.
Мөн “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа. Учир нь хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийн хэрэгт холбогдох материал баримтаар баталгаажаагүй, таамаглал төдий байгаа аж.
Харин Ё.Баатарбилэгийн үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай тул гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.