03 сарын 22, 2024
СЭМҮТ-ийн ажилчид халдлагад өртөх эрсдэлтэй байна
СЭМҮТ-ийн ажилчид  халдлагад өртөх эрсдэлтэй байна
"Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа"-ны хүрээнд 2022 оны наймдугаар сард шүүхээс албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэд хэвтэж эмчлүүлдэг СЭМҮТ-ийн "Сэтгэц эмгэг клиникийн тасаг"-т хяналт шинжилгээ хийжээ.

Хяналтаар шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгчид болон сэтгэц судлалын шинжилгээ хийлгэж байгаа хүнийг нэг дор тусгаарлах хаалгагүй тасалгаанд байрлуулан, албадан эмчилж байгаа нь сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчид, эмч, эмнэлгийн ажилтнуудын амь нас, эрүүл мэнд, аюултай байдалд орж болзошгүй эрсдэлтэй нөхцөл үүссэн зөрчлийг илрүүлжээ. Мөн СЭМҮТ-ийн нийт алба хаагчид, хэвтэн эмчлүүлэгчидтэй холбоотой асуудлаар ажлын ачаалал их, хэт ачаалалтай олон цагаар ажилладаг, ажил үүрэгтэй холбоотой ямар нэг хадлагад өртөх, эрүүл мэндээрээ хохирох, нийгмийн баталгаа хангалтгүй байгаа зэрэг асуудлуудыг "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа"-ны ганцаарчилсан ярилцлагын үеэр хэлжээ.

Иймээс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж 2022 оны 8-рсарын 4-ний өдрөөс 2023 оны 4-р сар хүртэлх хугацаанд СЭМҮТ-д хэрэгжүүлсэн  үйл ажиллагааны хяналт, шинжилгээний ажлын тайланг танилцуулаа. Уг хяналт шинжилгээгээр тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа зохион байгуулагчдын зүгээс Эрүүл мэндийн сайд болон СЭМҮТ-ийн захиралд тус тус зөвлөмж хүргүүлсэн байна.