03 сарын 22, 2024
380 айл малгүй болжээ
380 айл малгүй болжээ
Энэ сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 5,222,950 толгой мал зүй бусаар хорогджээ. Нийт 2728 өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан бол 380 өрх малгүй болсон гэж Улсын онцгой комиссоос өнөөдөр мэдээллээ

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын онцгой комисс болон гамшгаас хамгаалах орон нутгийн алба, нэгжүүд өчигдрийн байдлаар 194 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж, 250 малчин өрхөд хоол хүнсний тусламж үйлчилгээ, 1544 малчин өрхөд өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан байна. Уг ажилд давхардсан тоогоор 226 албан хаагч, 85 техник хэрэгсэлтэйгээр оролцжээ.

Мөн Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд болон бусад улс орнууд 3,6 сая мянган долларын санхүүжилтийг босгож, үндэсний хэмжээнд зудад нэрвэгдсэн аймаг, сумдын малчдад хандивлаад байна.