Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан ирэх олимпын наадамд эх орныхоо нэр дээр оролцох хүсэлтэйгээ илэрхийлж, 63,5 кг-ын жинд олимпын эрхийн тэмцээнд оруулж өгөхийг хүссэн.
Тэгвэл Монголын боксын холбооныхон түүний хүсэлтийг хүлээн авч, Тайланд улсад болох олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцуулах шийдвэрийг гаргажээ.
Өдгөө мэргэжлийн боксын рингэд амжилттай тулалдаж буй тэрбээр эх орныхоо төрийн далбааг олимпын наадамд мандуулахыг хүсэж байна гэдгээ өөрийн хүсэлтдээ бичсэн байсан юм.
Түүний хүсэлтийг хавсаргав.