03 сарын 21, 2024
Эко-сургууль, цэцэрлэгийг урамшуулав
Эко-сургууль, цэцэрлэгийг урамшуулав

Эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөрийг 2007 оноос 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн.

Мөн “Ногоон туг” өргөмжлөлийн болзлыг 21 цэцэрлэг, 12 ЕБС, нэг МСҮТ биелүүлсэн аж.

Сургалтын байгууллагын эрүүл, аюулгүй, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэдэг “Эко-сургууль, цэцэрлэг” хөтөлбөрийг 2007 оноос 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжүүлж байгаа билээ. Өнөөдөр уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, болзол хангасан цэцэрлэг, сургуулиудад шагнал гардуулсан байна.

Хэнтий аймгийн сургууль, цэцэрлэгийн байгууллагууд 65,68 хувиар тэргүүлжээ. Харин Сэлэнгэ аймаг 64,89 хувиар, Говьсүмбэр аймгийн сургууль, цэцэрлэгийнхэн 50,83 хувьтай төслийг гүйцэтгэж удаах байруудад шалгарсан байна.

Мөн 18 цэцэрлэг, гурван сургууль, хоёр МСҮТ-д “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийг олгосон бол “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөлийг 19 цэцэрлэг, хоёр ЕБС, дөрвөн МСҮТ-д өгчээ. Мөн “Ногоон туг” өргөмжлөлийн болзлыг 21 цэцэрлэг, 12 ЕБС, нэг МСҮТ биелүүлсэн аж.