Гуравдугаар сарын 21 “Олон улсын ойн өдөр”
Дэлхийн ойн өдрийг “Ой ба инноваци: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэж, дэлхийн улс орнууд ойн салбарт хийж буй ажлаа дүгнэж байна.
Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж энэ оны нэгдүгээр сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүд нийт 41,5 сая мод тарьжээ. Тус хөдөлгөөний хүрээнд зөвхөн нийслэлд гэхэд 125,555,281 мод тарихаар төлөвлөөд байгаа аж.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2012 оны арваннэгдүгээр сарын 28-нд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгох шийдвэрийг гаргаж байсан юм.