Монголд дундаас доош насныхан аз жаргалыг мэдрэхгүй байна
Дэлхийн аз жаргалын өдрөөр олон нийтэд хүргэдэг “Дэлхийн аз жаргалын тайлан -2024”-н хоёр дахь хэсэг буюу Залуу, ахмад болон дунд насныхны аз жаргалтай байдлын үзүүлэлтийг график болгон хүргэж байна.
Энэхүү судалгааг Gallup, Оксфордын сургуулийн судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжил шийдлийн сүлжээ болон Дэлхийн аз жаргалын тайлангийн редакц хамтран гаргаж жил бүрийн гуравдугаар сарын 20-нд олон улсад танилцуулдаг уламжлалтай.