15 уран бүтээлч уран зураг, өрөг урлаг, үйлдлийн урлаг, видео арт чиглэлээр туурвисан цоо шинэ бүтээлүүдийг дэлгээд байна
Усны нулимс төслийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн салбарт контемпорари чиглэлээр уран бүтээл туурвидаг 15 уран бүтээлч өөрийн санаа бодлыг өвөрмөц байдлаар илэрхийлсэн сонирхолтой бүтээлүүдийг уран зураг, өрөг урлаг, үйлдлийн урлаг, видео арт чиглэлээр туурвисан цоо шинэ бүтээлүүдийг Занабазарын музейд дэлгээд байна. Монголын байгалийн уран бүтээлчдийн холбооноос санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Соёл урлагийн их сургуультай хамтран “Усны нулимс” төсөл хэрэгжүүлж байгаа юм.
"Усны нулимс" үзэсгэлэн 2024.03.26 өдрийг дуустал үргэлжилнэ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд - 2024.03.21
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд - 2024.03.21
Музейн цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт 09.00-16.30 цаг, Бямба, Ням гаригт 10.00-16.30 цаг