Гэрэл зургийн эх сурвалж: hltv.org вэб сайт
"PGL Major Copenhagen 2024" и-спортын хамгийн өндөр шагналын сантай тэмцээн Дани улсын нийслэл Копенгаген хотод өнгөрөгч ням гарагт эхэлсэн бөгөөд энэ сарыг дуустал үргэлжилнэ.
Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тус тэмцээнд Монгол Улсын “The MongolZ" баг "Opening Stage" шатны тав дахь тоглолтоороо өнөөдөр Бразилын "Legacy" багийг хожиж дээд шатанд шалгаран үлдсэн байна. Энэ нь тус баг дэлхийн аваргын түвшний тэмцээний дээд шатанд шалгарсан анхны тохиолдол болж буй аж.
Ингэснээр тэд дараагийн “Major” тэмцээнд оролцох эрхийг авч чаджээ. “The MongolZ" багийн тамирчин “mzinho" буюу Батболдын Аюушийг багаа хошуучилж тэмцээний нөхцөл байдлыг эргүүлсэн чадварлаг тоглолт хийснийг hltv.org сайтын мэдээнд онцолжээ. 16 настай Б.Аюуш нь энэхүү тэмцээнд оролцож буй хамгийн залуу оролцогч юм байна.
16 настай “mzinho" -н нөлөөлөл маш өндөр түвшинд байлаа.