03 сарын 20, 2024
Бэлчээрийн мал аж ахуйд зориулж хуулийн төсөл боловсруулна
Бэлчээрийн мал аж ахуйд зориулж хуулийн төсөл боловсруулна

Хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлснээр малчдын амьдрал эерэг нөлөө үзүүлнэ.

Мөн үүнээс гадна “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг даалгажээ.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа.

Мөн үүнээс гадна “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарт даалгасан байна.

Уламжлалт буюу бэлчээрийн мал аж ахуйд зориулсан хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлснээр малчдын амьдрал эерэг нөлөө үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бэлчээр ашиглалт, зохион байгуулалт сайжрах, мал аж ахуйгаас олох үр өгөөж нэмэгдэх зэрэг олон төрлийн давуу тал бий болно гэж үзжээ.