65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг 302,500 төгрөг болгож нэмэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ.
Харин асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай хүн асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байдаг аж.
Мөн 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагдах юм байна.