Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөг болно.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэх тогтоолыг гаргажээ. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж буй юм байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2023 оны 11 дүгээр сарын мэдээгээр нийгмийн даатгалын санд нийт 493.0 мянган иргэн тэтгэвэр авагч бүртгэлтэйгээс 59 орчим хувь буюу 288.4 мянга нь бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авагч байгаа аж.