03 сарын 20, 2024
“Үүлэн заяа”-г Н.Туулайхүү удирдана
“Үүлэн заяа”-г Н.Туулайхүү удирдана

Гэрэл зургийн эх сурвалж: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр фэйсбүүк хуудас

Эхний өдөр буюу бямба гаргийн тоглолтоор Хоролдой ноёны дүрд МУГЖ О.Хүрэлбаатар, Наранзэлд Б.Энхнаран, Тэнүүнд Э.Отгонбат, Төмөртөрд Г.Шижирболд дуулах

“Үүлэн заяа” дуурийг ирэх амралтын өдрүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглохоор уран бүтээлчид бэлтгэж байна. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн эл бүтээлийг УГЗ удирдаач Н.Туулайхүү удирдан тоглуулах аж.

Урлаг судлаач, мэргэжилтнүүд "Үүлэн заяа" бол монголын дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл гэж үнэлж дүгнэдэг.

Эхний өдөр буюу бямба гаргийн тоглолтоор Хоролдой ноёны дүрд МУГЖ О.Хүрэлбаатар, Наранзэлд Б.Энхнаран, Тэнүүнд Э.Отгонбат, Төмөртөрд Г.Шижирболд дуулах бол ням гаргийн үзвэрт С.Бат-Эрдэнэ, МУГЖ Г.Мөнгөнцэцэг, Э.Отгонбат, М.Даваадорж нар дээрх дөрвөн дүрд гоцлох ажээ.