Гэрэл зургийн эх сурвалж: sharronlittleburnett
Олон улсын аз жаргалын өдөр тохиож байна. Аз жаргалтай байна гэдэг нь хүний амьдралын үндсэн зорилго гэж хэлхэд хилсдэхгүй.
Тиймдээ ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны долоодугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг “Олон улсын аз жаргалын өдөр” болгон зарласан. Энэ нь аз жаргал, сайн сайхан байдал нь дэлхийн хүн төрөлхтний амьдралын нийтлэг зорилго, хүсэл эрмэлзэл мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, төрийн бодлогын зорилтууд ч үүнд чиглэх учиртай гэдгийг баталсан үйлдэл юм.
Засгийн газрууд, олон улсын байгууллагууд хүний эрхийг дээдэлж, нийгмийн сайн сайхан байдал, байгаль орчиндоо ээлтэй байх тухай Тогтвортой хөгжлийн 17 зорилт зэрэг бодлогын хүрээнд тусгах замаар аз жаргалыг дэмжихэд нөлөөлөх нь чухал гэдгийг НҮБ-аас онцолж уриалсан байна.