03 сарын 20, 2024
Засгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ

Өнөөдрийн хуралдаанаар "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

"Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 30 асуудал хэлэлцэхээр товложээ.

Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Шинэ Хархорум хот, Шинэ Зуунмод хот байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэх юм байна.

Мөн "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, "Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.