Олны анхаарал татаж, цахим орчинд дуулиан шуугиан тарьсан мэдээллүүд шил шилээ даран гардаг ч бид тухайн нэг хэргийнхээ үнэн мөнийг гүйцэд ойлгоогүй хэр нь дараа дараагийн үйл явдалд анхаарч, цахим мэдээллийн хөөсөн дундаас баримттай, тодорхой мэдээллийг барьж авч чадахгүй үлдэх нь олон. Иймээс аливаа хэргийн талаар нягталж шалгасан, баримттай мэдээллийг, товч тодорхой хүргэх зорилгоор “Хэргийн тэмдэглэл” цувралаа эхлүүлсэн юм.
Энэ удаа шүүхээс нэг жил 10 сарын ял авсан ч Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаад буй Даваагийн Мөнх-Эрдэнийн хэргийг онцолж байна.
Буруутгасан хэрэг:
Анхан шатны шүүхийн шийдвэр: 3 жил 10 сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилээр хасаж, 2.7 сая төгрөгөөр торгов.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр:
Д.Мөнх-Эрдэнийг дээрх хэргүүдэд гэм буруутай гэж үзэв. Гэхдээ консулын газрын ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдийн амралттай холбоотой давуу байдал олгосон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн тул нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 10 сарын хугацаагаар хорих ял оноосон юм. Харин хахууль өгөх хэрэгт нь өгсөн 1 жил 4 сарын ялыг өөрчилж, торгуулийн ял болгохоос гадна худал мэдээлэл тараах, хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэрэгт оноосон торгох ялыг нь хэвээр үлдээв.
Хяналтын шатны шүүх хэлэлцэхээс татгалзав.
Давж заалдах шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд нэг жил 10 сарын хорих ял оноосны дараа Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан. Танхимын шүүгчдийн хуралдаанаар Д.Мөнх-Эрдэнийн хэрэг нь хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул хэлэлцэхээс татгалзсан юм.
Ерөнхийлөгч уучлав:
Ингээд Д.Мөнх-Эрдэнийг нээлттэй хорих ангид ялаа эдэлж байх хугацаанд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлэх зарлиг гаргаж, 2022 оны 12-р сарын 29-ний өдөр суллагдаад байна.