СОР30 ба Монгол Улсын оролцооны тухай 21 баримт
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30) Бразил Улсын Белем хотноо 2025 оны 11 дүгээр сарын 10-21-ний өдрүүдэд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон билээ. СОР30 бага хурлын үеэр болсон Монгол Улстай болон ирэх оны наймдугаар сард манай улс зохион байгуулах СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралтай холбоотой мэдээллийг тоймлон 21 баримтаар хүргэж байна.
2. 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар COP30-ын үеэр дэлгэрэнгүй танилцуулж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр түншүүдтэй уулзалт хийлээ.
4. Салбарын сайд илтгэлдээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын зохион байгуулагчийн хувьд Монгол Улс тогтвортой, уян хатан дэд бүтцийг газрын ба усны тогтвортой менежментийн (SLWM) урьдчилсан нөхцөл гэж тодотгожээ.
5. Мөн COP17-ыг Риогийн конвенцуудын зорилтуудыг холбож, SLWM-ийн үр дүнг дэд бүтцийн эрсдэлийг бууруулах бодит арга хэмжээ болгон хувиргах (мөн эсрэгээр нь) платформ байна гэж төсөөлж байна. Холбоос нутаг ба усны хагалбар, сүлжээ ба отрын бэлчээр, санхүү ба орон нутгийн нийгэмлэгүүдийг холбосон санаачилгуудыг бүх түншүүддээ санал болгохыг уриалж байна" гэлээ.
6. Монгол Улс СОР17-д Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэх гурван санаачилга дэвшүүлэхээр бэлтгэж буйгаа зарлалаа. Эдгээр санаачилга нь газар-уур амьсгал-биологийн олон янз байдлын уялдааг бэхжүүлж, нэгдсэн ландшафтын нөхөн сэргээлтийн шийдлийг дэлхийн хэмжээнд өргөжүүлэх зорилготой юм.
7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын (UNFCCC) Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Симон Стиэллтэй уулзалт хийж, манай улсын уур амьсгалын бодлого, шинэ зорилтууд болон хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Мөн “Дэлхийн Метан Амлалт (GMP): Сайд нарын хаалттай тусгай хурал” хуралдаанд оролцжээ.
8. Монгол Улс "Риад болон Калигийн COP16-аас COP30", "COP30-аас цөлжилтийн болон биологийн олон янз байдлын COP17"-д хүрэх Аction Аgenda буюу Санаачилгуудын уялдуулах таван улсын хамтарсан мэдэгдэлд нэгдэв.
9. БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар РИО-гийн гурван конвенцын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Колумб, Саудын Арабын Хаант Улс, Бразил, Армени, Монгол Улсуудын санаачилсан Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлыг даргалагч улсуудын хамтарсан мэдэгдлийг баталж, өндөр түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлэв. Хамтарсан мэдэгдлийг гаргаснаар "Synergy Collaboration Platform"-д нэгдэн орж, уг платформоор дамжуулан уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилтийн асуудлуудын уялдааг хангуулахад төрийн болон төрийн бус оролцогчдын хамтын ажиллагааг дэмжих, чадавх бэхжүүлэх, бодит үр дүн, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий болно.
10. Монгол Улс ENACT түншлэлд албан ёсоор нэгдлээ. ENACT түншлэлийн хүрээнд Монгол Улс газрын нэгдсэн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдлүүдийг өргөжүүлж, экосистемийн хамгаалал, ус-газрын нөөцийн менежмент, биологийн олон янз байдлын холбоос нутгийг бэхжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
11. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн зорилт, амлалтын талаарх үндэсний байр сууриа илэрхийлэв. Ингэхдээ Белемээс Улаанбаатар руу шууд буухиа шилжиж байна. Газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн фронтод буй улсын хувьд бид эдгээр асуудал үндсэндээ харилцан уялдаатай гэж үздэг. Тэдгээрийн шийдэл, бодлого нь мөн харилцан уялдаатай, нэгтгэгдсэн байх ёстой тул бид Риогийн Конвенцуудын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой газрын менежмент болон нөхөн сэргээлтийг уур амьсгал ба хөгжлийн зорилгуудын гүүр болгохыг амлаж байна гэжээ.
12. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд хатагтай Фатма Варанктай уулзжээ. Тус улсын зүгээс COP17-г зохион байгуулах Монгол Улсад дэд бүтэц, техникийн зохион байгуулалт, хүний нөөцийн сургалт болон логистикийн чиглэлээр Монгол Улсад бүрэн дэмжлэг үзүүлэх талаар Фатма Варанк дурдсан байна.
13. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцож уулзалтын үеэр сайд нар уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга,цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэхээр тохиролцов. Мөн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (СОР17) бэлтгэлийн хүрээнд Узбекистан улсын оролцоог дэмжиж, цөлжилт, шар шороон шуурганы чиглэлээр Төв Азийн бүсийн ажлын хэсгийг байгуулж, хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцлоо.
14. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэлтэй уулзаж хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болов. Тус түншлэлд дэлхийн 80 гаруй улс нэгдэн орсон байдаг ба ҮТХН түншлэл нь гишүүн улс орнуудын ҮТХН-ийн зорилтыг шинэчлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон улсын байгууллага, санхүүгийн байгууллагуудын нэгдсэн уялдаа зохицуулалтыг дэмжиж ажилладаг. Цаашид шинэчлэн тодорхойлсон ҮТХН-ийн зорилтын бодитой хэрэгжилтийг хангуулах, MRV систем болон Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформ байгуулах, Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
15. СОР17-ын санхүүжилтийн талаар Саудын Арабын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд Осаматай уулзаж, COP17-ын зохион байгуулалт, санхүүжилтийн талаар санал солилцжээ. Талууд COP16-аас эхэлсэн уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол гэсэн гурван чиглэлийн уялдаа холбоог COP17 дээр үргэлжлүүлэх, мөн Монгол Улсын санаачилгыг олон улсын түвшинд тогтвортой дэмжихээр тохиролцов.
16. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээрт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Бразил Улсын Белем хотноо гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөлийг төлөөлж, Байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны сайд Альберт Рости нар гарын үсэг зурж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
17. Монгол Улс “Нүүрснээс цэвэр эрчим хүч рүү шилжих Монголын замнал” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүч болон уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн талаар танилцуулан хэлэлцүүллээ. НҮБХХ-ийн Тогтвортой эрчим хүчний төвийн захирал Риад Меддеб Монголын сэргээгдэх эрчим хүчний асар их боломжийг тодруулан, “Салхи, нарны 2,600 ГВт-ийн нөөц бол өнөөгийн суурилагдсан хүчин чадлаас 1,000 дахин их. Зөв дэмжлэгийн нөхцөл бүрдвэл Монгол Улс Азийн цэвэр эрчим хүчний гол тоглогч болж чадна” гэж хэмээн онцлов. Монгол Улсын эрчим хүчний шилжилт нь уур амьсгалын зайлшгүй шаардлага төдийгүй хөгжлийн стратегийн боломж болохыг онцлон эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах мөн цэвэр эрчим хүч, ногоон устөрөгчийн экспортын шинэ боломжийг нээх ач холбогдолтойг тодотгов.
18. Япон улсын павильонд "Хамтарсан Кредит Олгох Механизмын улсуудын 11 дүгээр уулзалт" болж Монгол-Японы JCM хамтын ажиллагааны үр дүнг танилцууллаа. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал өнөөдөр 323 МВт-д хүрсэн бөгөөд үүний 72.7 МВт буюу 18 хувийг JCM-ийн нарны цахилгаан станцууд бүрдүүлж байна. Энэ нь JCM-ын хамтын ажиллагаа нь Япон Улсын хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашигтай шийдэл бүхий байгальд ээлтэй, нүүрстөрөгч багатай технологийг Монгол Улсад түгээн хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг харуулж байна. JCM нь Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хамтын ажиллагааны арга барилтай бүрэн нийцэж, улс орнуудад NDC зорилтдоо хүрэхэд хамтран ажиллах боломжийг бий болгож байна. Монгол Улс одоо Уур амьсгалын өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулан 2026 онд Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна.
19. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч хатагтай Рейчэл Киттэй уулзаж уур амьсгалын өөрчлөлт, СОР17-ын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо. ИБУИНВУ, Европын комисс болон бусад хөгжингүй улс орнуудын зүгээс COP30-ын үеэр "Хатуу түлшнээс татгалзах замаар ногоон шилжилтийг дэмжих замын зураг"-ийг санаачлан батлуулахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн ба хатуу түлшнээс татгалзаж, цэвэр-сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх уг санаачилгад манай улсыг нэгдэж ажиллахыг уриалав. Санаачилгын хүрээнд хөгжиж буй улс оронд бодлого, техник, санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллах боломжтойг мөн дурдав.
20. Мөн БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны дэд сайд Ли Гао болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж, COP17-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар санал солилцлоо. БНХАУ-ын төлөөлөгчид судалж, илүү өндөр үр дүнтэй уулзалтуудыг зохион байгуулах шаардлагатай хэмээн саналаа хэллээ. Үргэлжлүүлэн хоёр тал ирэх сард БОУАӨ-ийн сайдын Бээжин хотод хийх айлчлалын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бодлого, COP17-ын зохион байгуулалтын бэлтгэл, хоёр талын хамтарсан төслүүдийн асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцэхээр санал нэгдлээ.
21. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурал (COP30)-ын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицлын асуудлыг хэлэлцэх дээд түвшний хэлэлцүүлэг” болов. Хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлж, Монгол Улс дасан зохицлын санхүүжилтийг, тэр дундаа хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ.