Монцемент “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” боллоо
Монцемент “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” боллоо

“Asia Corporate Excellence & Sustainability Awards” (ACES)-аас Монгол Улсын “Монцемент билдинг материалс” ХХК “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” шагналыг хүртжээ.

Манлайлал, тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлээр Азидаа өндөр хувь нэмэр оруулж буй удирдагчид, компаниудыг шалгаруулдаг “Asia Corporate Excellence & Sustainability Awards” (ACES)-аас Монгол Улсын “Монцемент билдинг материалс” ХХК “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” шагналыг хүртжээ.

Шагнал гардуулах үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт буюу 11 дүгээр сарын 28-нд Индонези улсын Бали аралд болж, 800 гаруй удирдагч, компанитай өрсөлдөж тодорсон шилдгүүд шагналаа гарджээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсаас Монполимет Группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Мөнхнасан оролцож шагналаа гардаж авсан байна.

moncement2 Монгол Улсаас Монполимет Группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Мөнхнасан оролцож шагналаа гардаж авсан байна.

“ACES Awards”-ыг 2014 оноос Ази тивийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг “MORS” групп зохион байгуулж байгаа бөгөөд нарийн, өндөр шалгуураар ялагчдаа тодруулдаг тул жилээс жилд шагналын нэр хүнд өсөж байгаа ажээ.

“Азийн үйлдвэржилтийн манлайлагч”-аар тодорсон Монполимет Группийн салбар компаниудын нэг, үндэсний үйлдвэрлэгч “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн тухай зарим мэдээллийг хүргэж байна.

Инновац ба тогтвортой хөгжлөөр манлайлагч

Байгаль орчныг хамгаалагч, хариуцлагатай нөхөн сэргээгч Монполимет Группийн салбар компаниудын нэг Монцемент Билдинг Материалс ХХК нь дотооддоо, дэлхийн жишиг технологиор үйлдвэрлэсэн цементээр барилгын салбарын чанар, стандартын түвшнийг шинэчлэн тодорхойлж байна.

mbm5 Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Тогтвортой хөгжлийн тайлангаас

2015 онд Дорноговь аймгийн Өргөн суманд ашиглалтад орсон хуурай аргын цементийн үйлдвэр нь жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өндөр бүтээмжтэй, байгальд ээлтэй шийдлээрээ Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт шинэлэг бүтээн байгуулалт болж, дэд бүтцийн салбарт бодит хувь нэмэр авчирсан юм.  

Инновац – тогтвортой үйлдвэрлэл

Монцементийн өсөлт, хөгжлийн үнэ цэн нь шинэлэг технологи, ногоон үйлдвэрлэл юм. Монголд анх удаа цементийн үйлдвэрийн хаягдал дулааныг дахин ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг 5МВт хүчин чадалтай Waste Heat Recovery (WHR) системийг нэвтрүүлсэн. Энэ технологи нь жил бүр 80-100 мянган тонн хүлэмжийн хийг агаарт цацагдахаас сэргийлдэг  бөгөөд энэ нь дөрвөн сая мод тарихтай дүйцэхүйц хүчилтөрөгчийг хадгалж буй хэлбэр юм. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй энэ цаг үед маш ач холбогдолтой технологи ажээ.

Монцементийн үйлдвэрүүд эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, ухаалаг хяналтын систем, үйлдвэрлэлийн усны 90 хувийг дахин ашигладаг усны менежмент зэрэг олон улсын орчин үеийн технологийн шийдлийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Бүрэн автомат удирдлагын систем, дижитал борлуулалтын аппликэйшн нь хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, найдвартай хүргэлт, Real-time GPS мэдээлэл авах боломжийг олгож байна.

mbm3 Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Тогтвортой хөгжлийн тайлангаас

Мөн олон улсын ISO 9001:2015, ISO 45001 стандартуудыг бүрэн ханган ажиллаж монгол орны үйлдвэрлэлийн салбарт жишиг тогтоосоор иржээ.

Орон нутгийн хөгжил, нийгэмд оруулж буй хөрөнгө оруулалт, бодит хувь нэмэр

Монцемент Билдинг Материалс ХХК нь зөвхөн үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй, орон нутгийн хөгжил, хүн төвтэй бодлогыг баримтлан ажилладаг онцлогтой. Тухайлбал, UNICEF байгууллагатай хамтран боловсролын хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, дижитал анги танхим, багшийн сургалт, хүүхдийн боловсролын тэгш байдлыг хангахад хувь нэмэр оруулсаар байна.

mbm4 UNICEF байгууллагатай хамтран боловсролын хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, дижитал анги танхим, багшийн сургалт, хүүхдийн боловсролын тэгш байдлыг хангахад хувь нэмэр оруулсаар байна.

Мөн Өргөн сумын олон жилийн турш шийдэгдээгүй байсан ахуйн хэрэглээний усны хангамжийн асуудлыг компанийн нөөц бололцоогоор шийдвэрлэн 11.2 км урт шугам хоолой барьж байгуулж хүлээлгэн өгчээ. Үйлдвэрлэл явуулж буй бүс нутагтаа ажилчдын 160 айлын гурван блок орон сууц барьж ажилтнуудынхаа гэр бүлийг дэмжих, эрүүл мэндэд анхаарах зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж Монгол Улсдаа гэр бүлд хамгийн ээлтэй ажлын байруудын нэгийг бий болгож байна.

Хариуцлага ба урт хугацааны зорилт дээр босох ирээдүй

Монцемент Монголын барилга бүтээн байгуулалтын салбарыг илүү ногоон, тогтвортой чиглэлд шилжүүлэхэд манлайлах зорилт тавин ажиллаж байна. Хүлэмжийн хийг тэг хүртэлх хэмжээнд бууруулах технологи, тойрог эдийн засгийн шийдлүүд, ил тод байдал болон тогтвортой байдлыг сайжруулах дижитал шилжилтүүдийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 

Мөн дотоодын болон олон улсын байгууллагуудтай байгуулсан хамтран ажиллах, мэдлэг, туршлага солилцох чухал платформуудыг бий болгох зорилгоор 2025 онд монголд анх удаа зохион байгуулсан “Cement Expo” үйл ажиллагааг уламжлал болгохоор шийдсэн нь  салбарын урт хугацааны хөгжлийн суурийг тавьж буй юм.

Инновацид түшиглэсэн, нийгэмдээ хариуцлагатай, тогтвортой хөгжлийг тэргүүлэгч Монцемент нь зөвхөн үйлдвэрлэгч бус, Монгол Улсын бат бэх, тогтвортой ирээдүйг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй үндэсний манлайлагч юм.