Үйлдвэрийг лацдан битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна.
Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид 3-р сарын 17-ны өдөр газар дээр нь ажиллаж, тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, дээжийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг лацдан битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна.
Одоо тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Энэ сарын эхээр ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагчид хамтран шаардлага хангахгүй 47.64 тн махыг устгажээ.