Энэ сарын 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2024 оны гуравдугаар сарын 18-22-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Цас
Гуравдугаар сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи
18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 хэм, өдөртөө -8...-13 хэм,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 хэм, өдөртөө -1...-6 хэм,
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0...-5 хэм хүйтэн, өдөртөө +9...+14 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 хэм хүйтэн, өдөртөө +4...+9 хэм дулаан,
Бусад нутгаар шөнөдөө -7...-12 хэм хүйтэн, өдөртөө 0...+5 хэм дулаан байна.