“Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” (e-election.mn) цахим систем.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуулийн хороод болон мэдээлэл технологийн багийн гишүүн, даамлаар ажиллах албан хаагчдыг “Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” (e-election.mn) цахим системээр бүртгэж эхэлжээ.
Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид сонгуулийн хороодод ажиллахаар хуульчилсан байдаг. Үүний дагуу тус системд бүртгүүлсэн албан хаагчид цахим систем дээрх хичээл, мэдээллийг судлан сорил өгч, гэрчилгээ авснаар сонгуулийн хороодод ажиллах эрхтэй болох юм.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 26 мянган төрийн албан хаагч ажиллах аж. Эдгээр албан хаагчийн нөөц бүрдүүлэх, e-election.mn цахим системийг хэрэглэх арга зүйн сургалт зохион байгуулах сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар судалгаа хийх, байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт ажиллаж буй иргэдийн сонгох эрхийг хангах арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид энэ сарын 11-ээс 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллаад эхэлжээ.
Сонгуулийн мэдээллийн цахим системийн заавар:
http://www.e-election.mn/login?fbclid=IwAR3hzaVvU8-Y2_QP9L0cz8mNvA-HspAUXqGBqG7QhZA8M2cs25xreIxp69A
https://www.youtube.com/watch?v=npwULosrNSg&list=PLHT1L0VQNHc7LXtXSODVA_gz-KsbYchKb&index=3